Хамтарсан хяналт шалгалт зохион байгууллаа

131509405_235368827949407_4568766515925896529_n.jpg

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгааны эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төр хариуцах болсонтой холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын дарга, БЗӨБЦТС ТӨХК-ний даргын хамтарсан удирдамж гарган Сүмбэр сумын гэр хорооллын 374 айл өрхөд Галын аюулгүй байдал, цахилгаан хангамжийн галын аюулгүй байдлыг шалган гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шалган зааварлах хуудас өгч бүртгэл хөтлөн гарын үсгээр баталгаажуулан  2500 ширхэг гарын авлагыг тараан, 1268 иргэнд цахилгааныг зохистой ашиглах, оргил цагаар хэт ачаалал үүсгэхгүй байх, галын аюулгүй байдлыг ханган ажиллах талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Шалгалтыг ОБГ-аас 18 алба хаагч, БЗӨБЦТС ХХК-ны 13 ажилтан хамтран явуулж, шалгалтын дүнг аймгийн Онцгой комиссын даргад танилцуулсан.

scroll to top