Алба хаагчдынхаа дархлааг дэмжив.

127874931_1062410787539627_5233531641185928182_o.jpg

Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБГ-ын алба хаагчдынхаа эрүүл мэнд, дархлааг дэмжин 1 хүний 21500 төгрөг буюу 1,032,000 төгрөгийн витамин, санитолын  багцыг нийт 48 алба хаагчдад олголоо.

Мөн алба хаагч нарт халдвар хамгааллын хувцас өмсөх,  халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг танилцуулж зөвлөмж арга зүйгээр хангалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/253 дугаар тушаалаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангахаар Онцгой байдлын албаны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

scroll to top