Хандивын аян үргэлжилсээр…

125269150_3248359151958183_4490436632644401517_o.jpg

Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив ирүүлсээр байна.Тухайлбал ХААН банкны Сүмбэр тооцооны төвийн эрхлэгч н.Эрдэнэсүх 1 хонь, аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Мөнхнаран 200.000 төгрөгийн шатахууны талон, “Мөнх-Асрангуй” ХХК-ны “Сэмжүүхэй” талхны цех 45 ширхэг талх, 10 уут боорцог, Шивээ Овоо ХК нэг удаагийн хамгаалалтын хувцас 20 ширхэг, “Бүрэн урлан” ХХК-наас өөрсдийн оёсон даавуун амны хаалт 1000 ширхэг, аймгийн Улаан Загалмайн Хорооноос гар ариутгагч 40 ширхэг, жавиолен 8 ширхэг, гарын шингэн саван 24 ширхэг тус тус хандивлалаа.Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн иргэд болон аж ахуйн нэгжийн хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.

scroll to top