“Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

IMG_5035-scaled.jpg

Тус газрын эцэг эхийн зөвлөл Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангитай хамтран “Гэр бүлийн өдөрлөг, зөвөлгөөн”-ийг 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулаа.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийн амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хүнд хэцүү ажилд цаг наргүй зүтгэж, өөрийн амь нас, эрүүл мэнд, гэр бүлээ үл хайхран ажиллаж байгаа энэ цаг үед тэдний арыг  дааж, ачааг үүрч яваа аав, ээж, эхнэр хүүхдүүдэд нь баярлаж талархаж буйгаа илэрхийлэх, тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, албаны өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Өдөрлөгийг ОБГ-ын дарга хурандаа Н.Чанцал нээж үг хэлэн эхлүүлсэн бөгөөд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах, төлөвшүүлэхэд чиглэсэн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн үнэ цэнэ”  сэдвээр сургалт зохион байгууллаа.

Мөн ОБГ-ын 2020 оны бүтээн байгуулалтын ажлын тайланг танилцуулж, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэлээ.

ОБГ-аас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд гэр хороололд амьдардаг 14 алба хаагчдад тус бүрт нь 1тн нүүрс өгөх эрхийн бичгийг гардууллаа.

Тус газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчдаар хайртай дотны хүмүүст нь захидал бичүүлж,  өдөрлөгийн үеэр захидлыг эзэнд нь дамжуулан өгч, алба хаагчдын гэр бүлд талархал гардуулсан ба тус газрын ШУО Н.Отгонцэцэгт хүнсний дэмжлэг үзүүлсэн бол “Эцэг эх гэр бүлийн зөвлөл”-өөс өдөрлөгт ирсэн 2 алба хаагчийн ээжид гарын бэлэг өглөө.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн гэр бүлийн гишүүдийн дунд 2 төрлийн тэмцээнийг зохион байгуулж түрүү байрыг шагнаж урамшуулж, дурсгалын зураг татуулснаар өдөрлөгийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

scroll to top