Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байна.

14.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтын удирдамж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье” аян, Онцгой байдлын газрын даргын баталсан хяналт шалгалтын удирдамжийн  хүрээнд Онцгой байдлын газрын 13 офицер, 26 ахлагч, 4 энгийн, нийт 37 алба хаагч Сүмбэр, Баянтал сумын 1447 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж 756 зөрчил илэрүүлж 172 зөрчлийг газар дээр нь арилгуулан,  584 зөрчил дутагдлыг эргэн шалгах хугацаатай үүрэг чиглэл өгч 4341 ирэнд угаарын хийн ходлогоос урьдчилан сэргийлэх, яндангаа зөв хөөлөх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, 3 төрлийн 2850 ширхэг гарын авлага материал тараан ажилласан.

Шалгалтын хүрээнд зөрчил дутагдлыг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг 8 хүргүүлээд байна.

Шивээговь суманд хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

scroll to top