Максаа зүүцгээе.

121485456_3456170601126984_8953469958032975852_n.jpg

Улсын Онцгой комиссын “Маскаа зүүе, гараа угаая” 2 дугаар аяны хэрэгжүүлэн маскаа зүүхийг уриалж байна.

Даавуун амны хаалтыг хэрхэн ариутгах вэ?

Дэлхий дахинд COVID-19 вирусийн тархалт намжихгүй байгаа тул улс орнуудад амны хаалт өдөр тутмын хэрэглээ болсон хэвээр байна. Иймд амны хаалтыг гэрийн нөхцөлд хэрхэн ариутгах талаар зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ.

1. Даавуун амны хаалтыг 2-4 цаг зүүсний дараа заавал ариутгах хэрэгтэй. Амны хаалтыг гэрийн нөхцөлд ариутгахдаа бактерийн эсрэг савангаар 2-3 удаа савандаж угаана. Дараа нь халуун уураар хуурай болтол нь индүүднэ. Амны хаалтыг чийгтэй зүүж болохгүй. Бага зэргийн чийгтэй байвал бактери үржих таатай нөхцөл бүрдэнэ. Спиртийн төрлийн ариутгагч амны хаалтны чанарыг бууруулдаг тул хэрэглэхэд тохиромжгүй гэж эмч нар зөвлөж байна. Харин бактерийн эсрэг савангаар савандаж угаах нь илүү үр дүнтэй аж.

2. Даавуун материалтай амны хаалт вирусээс хамгаалах чадвараар стандарт буюу шүүлтүүртэй төрлийнхийг гүйцэхгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлж байна. Гэхдээ амны хаалт ховордсон үед давуун амны хаалт хэрэглэж болно. Эдийн засгийн боломжгүй үнэтэй амны хаалт худалдаж авч чадахгүй иргэд гадуур гарахдаа даавуун амны хаалтыг хоёр давхарлаж зүүхийг зөвлөж байна.

scroll to top