Өмнөд бүс 3 дугаар байр эзэллээ.

123136608_2746708265580989_6688682150190062281_n-1536x1024-1.jpg

Онцгой байдлын байгууллагын 2020 оны спортын аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хороонд 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд туухай өргөлт, гар бөмбөг, дартс, сонс эргэлт, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн спортын зургаан төрлөөр зохион байгуулагдлаа.

 Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар болон  бүсийн  төвүүдийн  300 гаруй алба хаагч оролцож, нэгдсэн дүнгээр гутгаар байрыг Өмнөд бүс, хоёрдугаар байрыг Хойд бүс эзэлсэн бол нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын байгууллагын 2020 оны спортын аваргаар тодорлоо.

Тэмцээнд тус аймгийн ОБГ-аас 5 алба хаагч байгууллагаа төлөөлөн оролцож Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд хүрэл медаль, усан сэлэлт ганцаарчилсан эмэгтэй төрөлд хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.

Өмнөд бүсэд Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрууд багтдаг байна.

scroll to top