Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг явагдаж байна.

121164837_1000076317064468_6122228169193485443_n.jpg

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын баталсан “Яндангаа хөөлье” аяны удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн баталсан “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу тус газраас аймгийн хэмжээнд тус аяныг зохион байгуулах “Яндангаа хөөлье” нэгдсэн аяны удирдамжийг аймгийн Засаг даргын орлогчоор батлуулан “Яндангаа хөөлье” аяны хүрээнд Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан 7 офицер, 15 ахлахч, 3 энгийн, нийт 25 ажилтан алба хаагч нар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 1138 айл өрхөд явуулж 96 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 81 зөрчил дутагдлыг эргэн шалгах хугацаатай үүрэг чиглэл өгч 2251 хүнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, яндангаа хөөлөх, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах талаар ухуулга сурталчилгаа хийж 1500 ширхэг гарын авлага тараан ажилласан байна. Тус аяны хүрээнд Баянтал, Шивээговь сумын иргэдэд хүрч үйлчлэхээр төлөвлөөд байна.

scroll to top