Гал унтраах, аврах зориулалтын автомашинтай боллоо.

120812901_405512710443018_912859694482200192_n.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал  түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотод болж тус аймгийн Онцгой байдлын газар гал унтраах, аврах зориулалтын 5 тоннын 1 автомашинтай боллоо.

Тус гал түймэр, унтраах аврах зориулалтын автомашин нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм байна. Гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг ОБЕГ-аас 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус газрын 3 алба хаагч хамрагдсан байна.

scroll to top