Онцгой байдлын газрын олон төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдлаа.

10.jpg

Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх, эвсэг хамт олон бүрдүүлэх, ОБА-ны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгох зорилготой Онцгой байдлын газрын олон төрөлт спортын тэмцээнийг 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд 6 багийн 36 алба хаагч оролцож туухай өргөлт, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, шатар, ширээний теннис гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулав.

scroll to top