Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ.

IMG_4372.jpg

Тус газраас Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.Байлдааны тугандаа хүндэтгэл үзүүлсэн, албаны үйл ажиллагаа, ашиглагдаж буй автомашин багаж зэвсэглэмж, хүндэтгэлийн өргөөтэй танилцуулсан, ахмад настнаасаа суралцах, туршлага судалсан сайхан өдөр боллоо. Мөн тус газар олон жил үр бүтээлтэй ажиллаж цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгон гарсан бэлтгэл ахлах ахлагч Хоржийлоогийн Дэлгэрсайхан, бэлтгэл ахлах ахлагч Өлзийбаярын Баатархүү нарын хөдөлмөрийн алдарыг тэмдэглэлээ.Тус газрын ахмадын зөвлөлд 34 ахмад настан бүртгэлтэй байдаг байна.Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 28 дахь жилтэйгээ золгоод байна.Анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан байна.

scroll to top