Түргэвчилсэн үнэлгээг хийлээ.

120194338_332700051297533_2731868007234790638_n.jpg

Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу аймаг орон нутгийн түвшинд шинэ коронавирусын (COVID-19) халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн 3 дахь үе шатны үнэлгээг 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, АЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг хийлээ. Үнэлгээгээр тус аймагт шинэ коронавирусын (COVID-19) халдвар зөөвөрлөгдөн орж ирэх “ӨНДӨР” эрсдэлтэй тодорхойлогдсон.

 Эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээний дүн болон цаашид эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргаж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна.

scroll to top