Уурхайн галын аюулгүй байдлыг хангуулан ажиллав.

119863173_261904228252473_483064605228812146_n.jpg

Онцгой байдлын газар, “Шивээ-Овоо” ХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэстэй хамтарсан галын аюулгүй байдлыг хангуулах  хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд тус газрын ГХТББХАМ, ГХУХБ ахмад А.Амгаланбаатар, ГТУХБ ахлах дэслэгч С.Энх-Эрдэнэ нар Шивээ-Овоо Нүүрсний уурхайн 19 барилга, байгууламж, өрөө тасалгаа, автомашин, тоног төхөөрөмжид гал аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт зохион байгуулж, аврах зам гарц, гэрэлтүүлэг, гарцын схем, дотор зориулалтын гидрант, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, цахилгаан хангамжийн схем, цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлыг үзэн шалгаж, тус уурхайн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гал унтраах шуурхай төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан мэргэжил арга зүйн заавар өглөө.

Мөн удирдамжийн хүрээнд АССУСАХМ, хошууч В.Гэрэлчимэг, Салааны захирагч, ахмад Э.Баярсайхан нар тус компанид 2020 онд шинээр томилогдсон 41 ажилтанд “Гал түймэр” сэдвээр сургалт зохион байгуулан гал унтраагуур  ашиглан гал унтраах дадлагыг зохион байгууллаа.

scroll to top