Гал унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.

109828355_283928892935688_483505901733268645_n.jpg

Болзошгүй гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх мэдлэг боловсрол олгох, объектын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулахад аж ахуй нэгж байгууллагын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, албаны гал унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой гал унтраах тархалтын сургуулийг “Дрийм” ресторан, “Шурхлай говь” ХХК-ний Чойр ШТС-д өнөөдөр зохион байгууллаа.

Гал түймэр унтраах сургуульд тухайн байгууллагуудын 25 ажилтан, ОБГ-ын ГТУА 37 дугаар ангийн 14 алба хаагч хамрагдан техникийн алдаа дутагдалгүй явуулсан. Ажилтнуудад “Галын аюулгүй байдал,  Гал унтраах багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах талаар, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгч, гал унтраагуур ашиглан гал унтраах дадлыг олгосон.

scroll to top