Хүнсний тусламжийг хүлээлгэн өгөв.

14.jpg

Монголын Улаан Загалмай нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас ковид-19 халдварын хариу арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд тус аймагт 50 ширхэг  хүнсний болон ариун цэврийн багцын тусламжийг олгосон бөгөөд зорилтот бүлгийн 50 өрхөд тус тусламжийг хүлээлгэн өглөө.

Тус аймгийн Улаанзагалмайн дунд шатны хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтарч ковид-19 халдварын улмаас өрхийн орлого нь зогссон, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60 дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүлийг сонгон тусламжид хамруулсан байна.

Иргэдэд баяр амралтын өдрийн цаг агаарын төлөв мэдээ, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх яриа танилга хийж, гарын авлага тараалаа.

Тус аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооны үйл ажиллагааг ОБЕГ болон МУЗН харилцан тохиролцож аймгийн Онцгой байдлын газарт 2019 оны 10 дугаар сараас  хариуцуулсан байна.

scroll to top