БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА.

108156902_1201673666865148_4090768550021126252_o.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн хүрээнд амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх   зорилгоор Онцгой байдлын газраас завьт эргүүлийг баяр амралтын өдрүүдэд гарган алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ сарын 11-14-ний  өдрүүдэд Хаялага нуурын эрэг дагуу амарч байгаа 1302 иргэд  усны ослоос сэргийлэх яриа хийж, 800 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах ажлыг зохион байгууллаа. Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгуулж бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад талархаж байна.   Аялаж зугаалж, амарч яваа иргэдийн анхааралд: Цаг агаарын мэдээг тотмол сонсож хэвших, гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрө

scroll to top