Монгол Улсын Хүүхдийн
эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай
хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018
оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгавар,
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн цахим
шуурхай хурлаас өгсөн Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг, Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/359 тоот албан
бичгээр өгсөн чиглэлийн дагуу хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой
байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн
газар, Цагдаагийн хэлтэс хамтран 2020
оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн “Хүүхдийн тоглоомын талбай”-д хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS
6751:2019 стандартын хэрэгжилтийг шалгах хяналт
шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтад Шивээговь сум, Баянтал сум, Сүмбэр сумдын
нийт 22 тоглоомын талбайн орчин, 84 тоглоомыг хамруулж 2 тоглоомын талбайг
ашиглах боломжгүй, 69 тоглоом эвдэрсэн нь хүүхдэд аливаа эрсдэл учруулахуйц
байгааг тогтоолоо.
Тоглоомын талбайн хувьд нийтлэг гарсан зөрчлүүд
– Гэрэлтүүлэг муу
– Зориулалтын зөөлөвч байхгүй
– Талбайн гадаргуу жигд бус
– Хогийн цэгийн дэргэд
– Арчлалт муу. Хогондоо дарагдсан
– Кабелийн утас ил
– Хаалт, хашлага нь эвдэрсэн, хамгаалалтгүй хүүхэд гэмтээх
өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн байна.
Тоглоомуудад илэрсэн нийтлэг зөрчил
– Эвдэрч гэмтсэн, бүрэн бус
– Хуучирсан, ашиглах боломжгүй
– Хэтэрхий өндөрт байрласан
– Суурины бэхэлгээ муу хийгдсэн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн
байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар холбогдох
шатны байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байна.