Ариутгагч төхөөрөмжтэй боллоо.

IMG_3525.jpg

Тус газрын Эрэн хайх, аврах бүлэг автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж аймгийн Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өглөө.

Уг төхөөрөмжийг хийх зардлыг гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас шийдвэрлэсэн байна. Ариутгалын төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн ЗДТГын дарга Д.Содном, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Отгонтуяа, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Чанцал, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Отгонсүрэн нар оролцлоо.

Тус аймаг нь мал, амьтны гоц халдварт шүлхийн голомттой бөгөөд 2018 онд Сүмбэр суманд шүлхий өвчин гарч байсан байна. Мал амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг  хоёр хажуу тал, дээд доод талаас  мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба 5 хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах боломжтой юм.

Жич: Тус төхөөрөмжийг Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас хийсэн төхөөрөмжөөс санаа авч хийсэн болно.

scroll to top