Цаг агаарыг шинжих уламжлалт аргад суралцая.

weather.png

Монголчууд эрт дээр үеэсээ цаг уурч хүмүүс. Байгалийн элдэв юмс үзэгдлийн холбоо хамаарлыг соргогоор ажиглан эргэцүүлэн дүгнэж амьдрал ахуйдаа мөрдлөг болгож ирсэн баялаг уламжлалтай. Түүний нэгэн жишээ  бол нар, cap, оддын тохиол, үүл, агаар салхины хувьсал хөдөлгөөнөөр ирэх цагийн тэнгэрийн аясыг урьдчилан мэдэж байсан явдал юм. хур бороо орохыг хэрхэн мэдэх вэ?

Нар, од, cap

-Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргааш нь хур тунадасгүй, шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна.
-Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно.

Газар орны байдал, ургамал

-Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.
-Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал бороо орно.
-Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио.
-Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина. шарлавал хавар оройтоно.
-Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно.
-Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно.
-Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно.
-Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүс ялгарч байвал удахгүй бороо орохын дохио.
-Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
-Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж..

Амьдрал, эд ахуйн зүйлсээр

-Зуух, пийшинд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.
-Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай гогтуун байхын, утаа хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч эайвал салхи ширүүсч тэнгэр эүрхэж хур орохын шинж.
-Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын тэмдэг.

-Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж.
 -Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж.
-Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж.
-Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг.

-Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж.
-Шир савхин эдлэл зөөлөрвөл хур бороо орно гэж мэд
-Эсгий даавуу ялангуяа бэрзээнтэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбуур олс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бopoo орохын шинж.
-Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орно

Үүл
-Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино.
-Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж.
-Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.

-Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.

Мал, амьтны ааш араншин, өвс ургамал, эд зүйлсийн шинж байдлын өөрчлөлтөөр цаг агаарыг үнэлэх нь

Хонь, ямааны хамар түгжирч шуухинан дуугараад, морь дахин дахин туриглаад,
илжиг чанга орилвол удахгүй цас бороо орохын шинж.

Нохой, муур цагираглан
хэвтвэл тэнгэр муудах,

Тарвага нүхнийхээ амсрыг тойруулан чулуу, шороогоор
хүрээлбэл бороо орж их үер болохын шинж хэмээн үздэг байна.

scroll to top