АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ҮЕРИЙН АЮУЛД ӨРТСӨН ГАЗАР НУТАГТ АЖИЛЛАВ.

104706102_2832149910245778_1559837566276713964_o.jpg

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батсуурь, аймгийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Чанцал, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, аймгийн Онцгой комиссын гишүүн Т.Отгонтуяа нарын бүрэлдэхүүн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед орсон хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн төмөр замын гол шугамыг засварлаж буй УБ Төмөр замын сэргээн босголтын ажлын хэсэг болон тус үерийн улмаас гэр оронгүй болсон малчин өрхийн бодит байдалтай танилцаж, хохиролыг даван туулах, цаашид авах арга хэмжээний талаар малчид, иргэдтэй ярилцлаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол шугамын үерт автсан 8 хэсэгт 2275 метр угаагдсан замын сэргээн босголтын ажлыг маш шуурхай гүйцэтгэж буй 500 гаруй инженер, техникийн ажилчид,  үерийн аюулд өртөж гэр, малын хороо хашаа, эд зүйлс, малаа алдаж хохирсон орон нутгийн болон тус аймгийн нутагт оторлож буй Дундговь аймгийн малчин иргэдтэй уулзаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, орон нутгийн зүгээс шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдэхээр болсон.

scroll to top