“What3words” хаяг байршлын системийг нэвтрүүллээ.

3333.png

Монгол Улсын шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 22 тоот тушаалаар батлуулсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх заавар, аргачлал”-д гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагыг хаягийн бүртгэл, координат, 3 үгт хаягийг ашиглана хэмээн заасан.

Хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг байршил нь тодорхойгүй гэр хороолол зэрэг нь нь аливаа аюул, ослын голомтын байршлыг тогтооход хүндрэл үүсгэхээс гадна хүний амь нас, эд хөрөнгийг аврах цаг хугацааг алдахад хүргэдэг.

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулгах боломжтой бөгөөд мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой юм.

scroll to top