“Аврагч” баг тэргүүн байранд шалгарлаа.

105484659_3328155180743955_1769816575311624633_o.jpg

Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой  Онцгой байдлын газрын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд тус газрын 4 багийн 32 тамирчид оролцож довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулж ахлах дэслэгч С.Энх-Эрдэнэ ахлагчтай “Аврагч” баг тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомоор шагнагдлаа.

Тус газрын баг тамирчид 2019 онд Дорнод аймагт зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байранд шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан.

Тус газрын ахмадын зөвлөлөөс тэмцээний шүүгчээр ажиллав.

scroll to top