Сурталчилгааны ажил зохион байгууллаа.

102555234_918204285313276_318118314329399196_n.jpg

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс хамтран “Ковид–19” халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлж амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх, иргэдэд Гамшгаас хамгаалах тухай болон зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчлах, Улсын хэмжээнд явагдаж буй “Амны хаалтаа зүүцгээе” аяны уриаг иргэдэд хүргэх, иргэдийн  хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой “Амны хаалтаа зүүцгээе” сурталчилгааны ажлыг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 18:00-20:00 цаг хүртэл зохион байгууллаа.

 “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриаг хэрэгжүүлэн Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн Найрамдал хотхон, Дэнжийн гэр хороолол, Хорихын болон Цагдаагийн задгай, Төмөр зам, Аяганы хонхорын айл өрхүүдийн иргэдэд “Амны хаалтаа зүүцгээе” аяны хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  санамж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тусгай зориулалтын автомашины чанга яригч, зөөврийн чанга яригчаар 18 км явж 10 газарт 6-10 удаагийн давтамжтай, нийт 160 удаа нэвтрүүлэн давхардсан тоогоор 12000 иргэнд хүргэн, томоохон худалдааны төв, гудамжаар амны хаалтгүй явж буй иргэдэд 250 ширхэг амны хаалт тараан, хүүхэд багачуудыг олноор тоглоомын талбайд тоглохгүй байх, амны хаалтаа зүүж хэвших, амны хаалтаа зүүгээгүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д зааснаар торгох арга хэмжээг авах талаар яриа танилцуулга хийж, 2 нэр төрлийн 200 ширхэг гарын авлага тараасан.

scroll to top