Цахим тэмцээнд амжилттай оролцов.

102683497_2944128045694233_4387604045448085504_n.jpg

“Аймгийн дээд амжилтаа ахиулъя” уриан доор Биеийн тамир, спортын газраас 05 дугаар сарын 10-30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говьсүмбэр аймгийн Иргэдийн спортын ур чадварын цахим тэмцээн”-д тус газрын алба хаагчид амжилттай оролцлоо.

Үндэсний сур харвааны төрөлд Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч, спортын дэд мастер М.Самдандорж, хөнгөн атлетикийн 60 метр гүйлтийн тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Тэмүүжин нар 1, Хөнгөн атлетикийн 60 метр гүйлтийн тэмцээнд 18-30 насны эрэгтэй төрөлд аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Дашпэлжээ 5, 30 дээш насны эрэгтэй төрөлд аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Бат-Очир 1, аврагч, ахлах ахлагч Э.Мөнхчулуун 2, 30 дээш насны эмэгтэй төрөлд шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Л.Алтанзул 2, тус газрын ахмад настан бэлтгэл ахлах ахлагч Б.Цэрэндаш Үндэсний сурын харвааны төрөлд 2, бэлтгэл ахлах ахлагч Ч.Наранбаатар хөнгөн атлетикийн 60 метрийн гүйлтэд 3 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

Нийт оролцсон алб хаагч нартаа баяр хүргэе.

scroll to top