Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

34087003_2572182389674575_376958305928478720_n.jpg

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өчигдөр болж, коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасныг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.

Тэгвэл “Ковид-19” халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахлын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн өнгөрүүлэх нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

scroll to top