Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийлээ.

97945490_178873786775514_1028249517515866112_n.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан “Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал сумын нутаг дэвсгэрт гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх ажлын удирдамж”-ийн дагуу гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох, орон нутгийн удирдлага, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх зориготойгоор Шивээговь сумын гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийлээ. Шивээговь сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт “Гамшгийн тухай ойлголт, түүний төрөл, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Гамшгийн эрсдэлийн тухай болон гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх индикаторын аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулан, орон нутгийн аюулыг тодорхойлон тойм судалгааг хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөгөө гаргасан.

Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Шивээговь сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 16 албан тушаалтан оролцсон.

Тус газрын ГХУХБ болон ГТУХБ нар Монгол Улсын Шадар сайд болон Онцгой байдлын газрын даргын баталсан “Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг Шивээговь сумын сургууль, цэцэрлэгийн байгууллагад зохион байгуулан ажиллласан.

scroll to top