Цахимаар дадлага сургуульд хамрагдаж байна.

IMG_2659.jpg

Өнөөдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа   “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль улсын хэмжээнд цахимаар явагдаж байна.

Аймгийн Онцгой комисс Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа бөгөөд өгөгдсөн цагийн байдал дээр штабын дадлага сургуулийг явуулж байна.

Штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комиссын 20 гишүүн, төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Төлөвлөлт, Ажиллагаа, Ар тал хангалтын хэсгийн 30 албан хаагч,  гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 13 штабын бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Дадлага сургууль энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулна.

scroll to top