Бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

3.jpg

Онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон ой, хээрийн түймэр унтраах бүлгийн бэлтгэл бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөв.

Ойрын өдрүүдэд ихээхэн дулаарч, хаврын хуурайшилтын үе үргэлжилж байна. Иймд:

– Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
– Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
– Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
– Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх

– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

– ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

scroll to top