“Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриаг хэрэгжүүлэн ажиллав.

20.png

Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, ШШГГ-ын Нээлттэй хорих 425 дугаар анги хамтран “Ковид – 19” халдвараас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлж амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх, иргэдэд Гамшгаас хамгаалах тухай болон зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчилах, Улсын хэмжээнд явагдаж буй “Амны хаалтаа зүүцгээе” аяны уриаг иргэдэд хүргэх, иргэдийн  хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой “Амны хаалтаа зүүцгээе” сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн Найрамдал хотхон, Дэнжийн гэр хороолол, Хорихын болон Цагдаагийн задгай, Төмөр зам, Аяганы Хонхорын айл өрхүүдийн иргэдэд “Амны хаалтаа зүүцгээе” аяны хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  санамж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тусгай зориулалтын автомашины чанга яригч, зөөврийн чанга яригчаар 25 км явж 15 газарт 6-10 удаагийн давтамжтай, нийт 150 удаа нэвтрүүлэн давхардсан тоогоор 11000 иргэнд хүргэн, амны хаалтаа зүүхийг уриалан ажиллалаа.   

Мөн томоохон худалдааны төв, гудамжаар амны хаалтгүй явж буй иргэдэд 50 ширхэг амны хаалт тараан, хүүхэд багачуудыг олноор тогтоомын талбайд тоглохгүй байх, амны хаалтаа зүүж хэвших, амны хаалтаа зүүгээгүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д зааснаар торгох арга хэмжээг авах талаар яриа танилцуулга хийж, 2 нэр төрлийн 150 ширхэг гарын авлага тараасан.

Сурталчилгааны ажилд дээрхи байгууллагын 5 автомашин 11 албан хаагч оролцлоо.

scroll to top