ИРГЭДИЙН АНХААРАЛД:

c40d2d07e51e529ce69f63a36a15175b7a3a688a.png

Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцох үүрэгтэй. Гэхдээ ой, хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд оролцохдоо Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Ой хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжид байх зүйлс, заавар эзэмшсэн байх арга техник”-т сургагдсан байх ёстой . Үүнд:

1. Түймрийг унтраах ажилд оролцож байгаа  иргэдийн  хувийн хангамжид байх зүйлс:

         1.1. Галд тэсвэртэй материалаар хийсэн хөнгөн дулаан хувцас;

         1.2. 2х2 м-ийн хэмжээтэй брезинтэн нөмрөг;

         1.3. Эмийн сан;

         1.4. Резинэн цохиур эсхүл бага оврын хүрз.

2. Түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн заавал эзэмшсэн байх арга техникт:

-Түймэр унтраах багаж хэрэгслийг ажиллуулах дадлага, чадвартай байх, багаж зэвсэгмжтэй харьцаж сурсан байх.

– Түймэр унтраах арга, техник болон хөдөлмөр аюулгүйн үйл ажиллагаанд  суралцсан байх, ОББ-аас зохион байгуулсан сургалтад хамрагдаж ой, хээрийн түймэр унтраах аргад сургагдан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэмтэй танилцах.

– Түймэр унтраах үед түлэгдэж, гэмтсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвартай байх.

scroll to top