Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулав.

6-1.jpg

Аймгийн Засаг даргын 2020 оны “Хаврын эргүүл шалгалт, сурталчилгааны ажил зохион байгуулах тухай” А/114 дүгээр захирамжийг хэрэгжүүлэн 04 дүгээр сарын 23-ны өдөр эргүүл шалгалтаар Онцгой байдлын газраас 5, Цагдаагийн хэлтсээс 2, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 1 алба хаагч явж хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, өвс ургамалын гарц, отор нүүдэл зэрэгт тандалт хийж, мал амьтны гоц халдварт өвчин, хууль бус ан агнуур, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжид үзлэг хийж, ашиглах боломжийг бүрдүүлэх, нөхөрлөл бүлгийн зай хэмжээг тодорхойлох ажлыг батлагдсан хуваарь, маршрутын дагуу хээрийн түймэр гарах магадлалтай Сүмбэр сумын 4, 5, 6-р багт зохион байгууллаа.

Шалгалтаар 18 өрхийн 48 малчид иргэдэд 200 ширхэг гарын авлага тараан, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжид үзлэг шалгалтыг хийж, гэмтлийг засварлан, радио станцаар төвтэй холбоонд орох, нөхөрлөл бүлгийн координатыг тогтоон ажилласан.

Цаашид Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран Засаг даргын захирамжаар нөхөрлөлийн бүлгийн ахлагч бүрэлдэхүүнийг томилгоожуулан тодорхой болгох, нөхөрлөл бүлгүүдийн хамтын ажиллагаа сайжруулах, хээрийн түймэр унтраах багаж тороосон шүүр, гөвүүр, хүрз, савар, усны нөөц савыг нэмэгдүүлэн бүлэг бүрт хариуцуулан галын аюулгүй байдлыг ханган иргэдийн оролцоо нэмэгдүүлэх ажиллахаар төлөвлөөд байна.

scroll to top