Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна

65944190_2381632235455448_7338573317437128704_n.jpg

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Улсын нөөцийн газрын Торжок хот дахь Улсын нөөцийн политехникийн коллежид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна.

Сургалтад ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар болон төв, орон нутаг дахь улсын нөөцийн анги, салбарын 10 гаруй алба хаагч оролцож байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн болон үр тариа, газрын тосны бүтээгдэхүүний удаан хадгалалтын технологи сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top