Гэрээ байгууллаа.

3.jpg

Тус газрын дарга, хурандаа Н.Чанцал байгууллагын үйлчилгээний алба хаагчтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгууллаа.

Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д  “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай  эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулахаар заасан” ба тус гэрээг 9 ажилтантай байгуулж, тулгамдаж буй санал хүсэлтийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Эд хөрөнгийн хариуцлагыг нөхөн төлүүлж буй хэмжээгээр нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагаэд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага гэж 2 ангилна.

            Эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэдэг нь ажилтнуудаас ажил олгогчид учирсан бодит хохирлыг хязгаарлаж багасгахгүйгээр бүрэн хэмжээгээр хариуцуулах явдал юм.

Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага гэдэг нь ажилтны ажил олгогч этгээдэд учруулсан бодит хохиролыг ажилтны 1 сар, контрактаар үүрэг гүйцэтгэгчийн хувьд 6 сарын цалингийн хөлснөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр хязгаарлан хариуцуулахыг ойлгоно.

scroll to top