Хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

12.jpg

Аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Дамдинсүрэн  Улсын Онцгой комиссын 03 дугаар тогтоолын дагуу 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан автомашины замын хөдөлгөөний байдал, аюулгүй байдлын хэрхэн хангаж буй байдалтай танилцлаа.

Тус аймгийн хэмжээнд Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь чиглэлийн төв зам дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, ард иргэдээс асуумж судалгаа авах байнгын 3 хяналтын цэг, замын хөдөлгөөнд эргүүл 3 газарт 3 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Тус аймгийн Цагдаагийн хяналтын цэгээр 14 цагийн байдлаар 209 автомашин 433 хүн гарсан бол  293 автомашин 798 иргэн нэвтэрсэн байна.

Автомашины гарах, орох чиглэлийн хөдөлгөөн ачаалал багатай байна. Одоогоор халуурсан бүлээрсэн, ханиадтай иргэн бүртгэгдээгүй байна.

scroll to top