АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ХУГАЦААГ СУНГАЛАА

88074384_2569053983222040_2301813402177110016_o.jpg

Аймгийн Онцгой комиссын  6 дугаар хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19:30 цагm аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж,   хот хоорондын зорчигч тээвэр болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл орон нутгийн чанартай авто замын төвлөрсөн суурин газрын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргаж, энэ үйл ажиллагаанд аймгийн төрийн байгууллагын бүх албан хаагчийг татан оролцуулан ажиллахыг нийт гишүүдэд үүрэг болголоо.

scroll to top