Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

irgen-2200x800-6phdzallwumoktjrbzb4icikn96c04kuclvstqoq6gw.jpg

Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь иргэний хамгаалалтын албадын үүрэг болох хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа юм.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг, нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, Олон улсын Иргэний хамгаалалтын тусламжийн тухай конвенцид 2004 онд нэгдэн орсон байна.

scroll to top