Өргөө цагаан гэрийг олголоо.

1-2.jpg

Онцгой байдлын байгууллагын хүний нөөц, сургалт хөгжлийн болон  албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2020 оны төлөвлөгөөний хүрээнд Онцгой байдлын газраас өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах зорилгыг ханган  нийгмийн асуудлыг шийдвэрлэн Гал түймэр унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч дэд ахлагч Н.Тэмүүжинд  өргөө цагаан гэрийг цагаан сарын баярын өмнө олголоо.

Дэд ахлагч Н.Тэмүүжин нь  2017 онд Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны “Аврагч, гал сөнөөгч” мэргэжлийн сургалтад суралцаж төгсөж тус албанд томилогдон ажиллаж байгаа манай залуу боловсон хүчин. Тэрээр гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнээр хичээллэн 2019 онд Дорнод аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд сайдтай 100 м төрөлд 1750 секунтыг амжилтаар 1 дүгээр байр, алтан медаль, 4х100 м төрөлд багаараа мөнгөн медаль, байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль, багаараа тэргүүн байр, аваргын цом, өргөмжлөл Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аваргад /Улаанбаатар хотод 2020 онд зохион байгуулагдах/ орох эрхийг авсан амжилтыг үзүүлсэн юм.

scroll to top