Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Засгийн газрын 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 02 дугаар сарын 13-ны өдрийн А/50 дугаар тушаал, Өмнөд бүсийн төвийн захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний А/01 дүгээр тушаал, Онцгой байдлын газрын даргын 02 дугаар сарын 14-ний өдрийн А/09 дүгээр  тушаалаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, аймгийн Засаг даргын захирамжаар ‘Шуурхай штаб’-ыг байгуулан 24 цагаар ажиллуулж байна.

Тус штаб нь орон нутагт коронавирус /КОВИД-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын мэдээ тайланг нэгтгэн орон нутгийн удирдлага болон иргэдэд бодит мэдээллийг хүргэн ажиллах юм. Иргэд мэдээ мэдээллийг 7054-1100 дугаарын утас, govisumber.nema@gmail.com хаягт хандан ирүүлэх боломжтой. Мөн 7054-1100 дугаарын утсаар 2 цаг тутам аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, сумдуудын  шуурхай штабуудаас мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллаж байна. 

scroll to top