Онцгой комиссын ээлжит хурал боллоо.

46.jpg

Аймгийн онцгой комисс  хуралдан цаг үеийн нөхцөл байдал болон COVID-19 /коронавирус/ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар хийгдэж буй ажлуудын мэдээллийг сонсож Засгийн Газраас гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцэн, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хэсэгчилсэн/ зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг тус тус авдаг байна.

Хурлаас Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний “Шуурхай штаб байгуулах, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/56 дугаар захирамжийг гаргалаа. Уг захирамжаар

Архи согтууруулах ундааг 10:00-16:00 хүртэл хугацаанд худалдан борлуулах, баар, караокены үйл ажиллаагааг 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосонтой холбогдуулан хяналт тавих

– Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
– Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох

– Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
– Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, таксигаар зорчигчдын халууныг үзэж хэмжих ажлыг зохион байгуулах

-Байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийх,

-24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэх “Шуурхай штаб”-ыг байгуулах талаар Онцгой комиссын зарим гишүүдэд үүрэг болголоо.

scroll to top