Хяналт шалгалт явагдаж байна.

16.jpg

Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 2 дугаар сард баталсан гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цагаан сар”, “Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээг Сүмбэр сумын урт, богино дэнжийн айл өрхөд зохион байгуулж галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэгийг тараан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар: хашаанд байгаа гэр, байшин, амбаарын хоорондын зай хэмжээ хэт ойрхон байрлуулж стандартыг зөрчсөн. /Хоорондын зай хэмжээ 5 метр байх/

– Үнс нурмыг зориулалтын төмөр тагтай саванд хийгээгүй ил задгай асгасан, хог хаягдлыг цаг хугацаанд нь ачихгүй байгаа улмаас халуун үнс нурмыг шатах эд материалд хийж хашаанд ойр байрлуулж хураасан,  /Үнсний савыг хашаа болон амбаараас 2-с дээш метрын зайд байрлуулах/

– Яндангийн залгаас буруу хийгдсэн, шал болон пийшингийн урд хамгаалалтын төмөр хийгдээгүй,

– Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй дур мэдэн өөрсдөө монтаж хийсэн, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шатдаг материалаар хийгдсэн дээвэр дээр дамнуулан татсан гэх зэрэг зөрчил дутагдал ихээр илэрч байна.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь цоожлон явсан тохиолдол илрээгүй байна.

ОБГ-аас Сумын Засаг дарга, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын дарга танилцуулга хүргүүлэн ажиллана.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд явагдана.

scroll to top