“Хором бүрээ анхааръя” аянд нэгдэж, хүүхдээ болзошгүй эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлье.

84471908_125738028721974_2546736721140121600_n-6tryyo5mmpgsxwjcz00ymujcias05gglxsggcf9v5mo.jpg

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, он гарсаар  улсын хэмжээнд гал түймрийн 495 удаагийн тохиолдол бүртгэгдэж 16 хүний амь насаа алдсаны 2 нь хүүхэд байгаа бол энэ сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд харгалзах хүнгүй үлдээсэн бага насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэн хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлээрэй.

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна. Тус аян нь: Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэх, осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилготой юм.

scroll to top