Иж бүрэн шалгалт зохион байгуулагдаж байна.

4-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн  Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нийт бие бүрэлдэхүүнд иж бүрэн шалгалтын удирдамжийг танилцуулсан.

Тус хяналт шалгалтаар  газар, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл /2018, 2019/, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх, заавар зөвлөмж өгч ажиллах юм.

scroll to top