Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж №1.

z8j79stp.jpg

Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд зөвлөж байна.

Он гарсаар Улсын хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 13 хүн нас барж , 188 гэр, орон сууц шатаж, 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд болон иргэдийн санамсар болгоомжгүй үйл ажиллагаа, айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, , зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

Иймд:

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

• Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.

• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах. Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

scroll to top