Шинэ Коронавирусын халвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

84209603_2626802450751559_1346825830478643200_o-1024x1024-1.jpg

Эрүүл мэндийн яамнаас хийсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны 10:00 цагт хийсэн мэдээллээр Хятад улсад дэгдсэн шинэ Коронавирусийн халдвар дэлхийн 23 оронд бүртгэгдэж, 17409 хүн өвчилж, 361 хүн нас бараад байна. Иймд уг хадварт өвчнөөс урьдчилан сэргийлж доорхи зөвлөлмжийг хэрэгжүүлнэ үү.

Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

Түүхий ус уухгүй байх;

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

Арьс, салстаа гэмтээхгүй байх;

Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

scroll to top