Гал унтраах дадлага эзэмшлээ.

16.jpg

Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүний 2 агуулах, 10 шатахуун түгээх станцын 66 ажилтанд “Галын аюулгүй байдал” сэдэвт 3 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж, гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан.
Танхимын сургалтаар галын аюулгүй байдал, ОБЕГ-ын даргын баталсан “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдалыг арилгах үүрэг чиглэл өгч, гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэх талаар мэдээлэл, зөвлөгөөг өгсөн.

scroll to top