Сургуулийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

82037108_1047252812307235_2930743459243360256_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн A/416 дугаар тушаал Онцгой байдлын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаар тушаалаар 2020 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулав.
Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг ОБГ-ын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нээж, 2020 онд албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг алба хаагч бүр мөрдөж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүслээ.
2020 оны сургуулийн жилийн зорилго нь: Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг эзэмшсэн онолын мэдлэгт тулгуурлан дадлага олгох, сургалтын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх замаар алба хаагчдын мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүхэд оршиж байгаа юм.

scroll to top