Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг угтаж Онцгой байдлын газрын Ахмадын зөвлөлөөс 3 дахь жилдээ алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой “Гар бөмбөг—ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж 8 баг өрсөлдөн дэслэгч З.Эрдэнэзолбоо салааны захирагчтай 2 дугаар салаа 1 дүгээр байранд шалгаран хошоо аварга болж шилжин явах цомоо хадгалан үлдлээ.
2 дугаар байрт 1 дүгээр салаа, 3 дугаар байранд Ахмадын зөвлөлийн баг тамирчид шалгарсан.
Алба хаагч нартаа Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойн мэндийг хүргэе.