“Хаялга нуурын жавар” тэмцээн боллоо.

82364687_865234317243318_4246519210202628096_n.jpg

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг угтаж Онцгой байдлын газрын 2020 онд зохион байгуулах тэмцээн уралдааны нээлт, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, эвсэг найрсаг хамт олон бүрдүүлэн, өвлийн спортыг дэмжин хөгжүүлэх зорилготой “Хаялга нуурын жавар” тэмцээнийг  01 дүгээр сарын 11-ний өдөр Онцгой байдлын газрын  Урьдчилан сэргийлэх тасгаас Шивээговь суманд байх Хаялга нуурын эрэгт зохион байгууллаа.

Тэмцээнд 6 багийн 50  гаруй тамирчин багийн мэндчилгээ, хээрийн цай амттай, мөсний шагай, оновчтой цохилт, мөсөн дээрх олс таталт, мөсний сумо төрлөөр өрсөлдөн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Онцгой байдлын газрын хамт олон, 2 дугаар байранд ахмадын зөвлөл, 3 дугаар байранд З дугаар салааны хамт олон шалгарлаа.

Мөн тус өдөр Эрэн хайх аврах бүлгийн аврагчид мөсний зузааныг хэмжин, мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх анхааруулга самбарыг байршууллаа.

scroll to top