Мөсний зузааныг хэмжлээ.

81843197_1028505120863309_5045286456134729728_n.jpg

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөс цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажилласан байна.

Өчигдөр буюу 01 дүгээр сарын 11-ний өдөр Тус газрын эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид Хаялга нуурын мөсний зузаанд хэмжилтийг 3 газарт хийлээ. Мөсний зузаан дунджаар 36-58 см байна.

Иймд харилцан адилгүй зузаантай, мөсний даац зарим газраа тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн,зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа.

Мөн бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

scroll to top