ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН БОР ӨНДӨР-1 ОНХ-ӨӨС 2019 ОНД ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХИЙСЭН АЖИЛ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын  Бор-Өндөр 1 ОНХ-тэй 2011 оноос хойш хамтран ажиллаж байна.

2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хүргүүлэн батлуулж төлөвлөгөөний хэрэгжилт 91,6 хувьтай биелэгдсэн.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын  Бор-Өндөр 1 ОНХ-тэй хамтран Удирдах албан тушаалтны сургалт, сайн дурын хэсгийг чадавхжуулах сургалт, Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Сайн хөршийн бүлгийг чадавхжуулах сургалт, БСШУЯ-ны сайдын тушаалаар батлагдсан “Аюулгүй амьдах ухаан” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд, “Хамтдаа хөгжье” аяны зорилтод өрхийн иргэнд нийт 16 удаагийн сургалтыг зохион байгуулан 1136 хүнийг хамруулан “Хэн ч, хаана ч, хэзээ ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгуулсан. Сургалтад 1,650,000 төгрөгийг зарцуулсан.

“Гамшигт тэстэртэй байшин ба гэр” аяны хүрээнд “Хамтдаа хөгжье”бүлгийн    зорилтод айл өрхүүдэд ГАУС үзлэг зохион байгуулан 800,000 төгрөгийн цахилгааны утсыг ДЗ Бор-Өндөр 1 ОНХ-өөс шийдвэрлэн өгч 3 айлын цахилгааны утасыг сольж галын аюулгүй байдлыг хангасан. Онцгой байдлын газраас 4 төсөл бичиж хүргүүлэн  12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 8,6 сая төгрөгийн бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

ДЗ Бор-Өндөр 1 ОНХ-т 4 удаагийн төсөл бичиг хүргүүлсэн.

  1. Усны нойтон хувцастай болох төслийг 2019.01.21-ний 22/24 тоот бичгээр хүргүүлэн иж бүрэн усны нойтон хувцасыг хүлээн аваад байна. 
  2. “Өсвөрийн аврагч” бүлгийн  хүүхдүүдийг хөгжүүлэх сургалтын танхимын тохижилтийн төсөл хүргүүлэн  5 нэр төрлийн 5412796 төгрөгийн хувцас, тоног төхөөрөмжийг хүлээн авсан. “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдийн хантааз, малгай 45 ирсэнийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шивээговь сумын 3 дугаар сургууль, Сүмбэр сумын 1, 2, 5 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн.
  3. Сайн дурын бүлгийг чадавхжуулах төслийг 2019.04.26-ны өдрийн 22/132 тоот бичгээр хүргүүлэн 3 нэр төрлийн /Рло, гал унтраагуур, үлээгч аппарат/ 3213000 төгрөгийн багаж хэрэгсэл хүлээн авч 06 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Онцгой байдлын алба сурталчилах өдөрлөгийн үеэр сумдын “Сайн дурын хэсэг”-т тус бүр 1 ш үлээгч аппарат, 2 ш гал унтраагуур, 1 ш рло-г  хүлээлгэн өгсөн.
  4. Онцгой байдлын газрын техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх төслийг бичиг 2019.05.23-ны өдрийн 22/164 тоот бичгээр хүргүүлэн Дотоод зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийг авч ОБГ-т байршуулан ашиглаж байна.
    “Бэлэн бай” багцын 10 төрлийн 2500 ширхэг гарын авлага, тараах материалыг хүлээн авч сургалт, гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажилд ашиглаж байна.
scroll to top